Уурхайн гүнд орсон гурван хүний нэгийнх нь цогцсыг гарган авчээ

Энэ сарын 16-ны өдрийн 16:45 цагт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхай руу орсон гурван хүн сураггүй болсон дуудлага иржээ. Тодруулбал, БНХАУ-ын гурван иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байсан аж.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргажээ. Харин хоёр хүн нь олдохгүй байгаа учраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж буй юм байна. Өнөөдөр өглөөний 05:00 цагт нэмэлтээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагчийг 2 техник хэрэгсэлтэйгээр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ