Буудуулж амиа алдсан онцгойгийн ажилтны цогцсыг ойгоос оллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албан хаагч амиа алдсан, сураггүй алга болсон талаар мэдээлсэн.
Тэгвэл хохирогчийг ой дотроос буудуулж амиа алдсан байдалтай байхад нь олжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ. Хэрэг хэзээ гарсан, ямар шалтгааны улмаас ийнхүү онцгой байдлын албан хаагчийг буудаж хөнөөн ойд хаясныг илрүүлэхээр ОБЕГ, ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг шалгаж байна" гэлээ. Мөн гэмт этгээдийг эрэн сурвалжилж, энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг хэвлэлд өгөхгүй байхыг анхааруулжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ