“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа болж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Монгол цэргийн жавхаа" уралдаан зарлаж, шалгаруулах тухайзахирамжийг гаргасан билээ. Захирамжийн дагуу "Тэргүүний жагсаалч анги" шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт өнгөрсөндөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ. Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг есөн анги буюу Зэвсэгт хүчний013, 029,032, 084, 120, 150, 326 дугаар,дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгараад байна.

Харин яг одоо Сүхбаатарын талбайдшилдгийн шилдгийг тодруулах "Цэргийн ёслолын ажиллагаа" болж байна. Ёслолын үеэр"Монгол цэргийн жавхаа" уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан "Тэргүүний жагсаалч" ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, уралдааны дүн, шагнал гардуулах ажиллагаа болох юм. "Монгол цэргийн жавхаа" уралдаан 23.00 цагт "Үдшийн нийтийн цэнгүүн"-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ