Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн ял оноох санал танилцуулав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурлын эхэнд улсын яллагч Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүд 7 жилийн ял оноох санал гаргаснаа танилцууллаа. Харин Шаравдорж өмгөөлөгч “Хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг энэ шүүх хурал нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. Үүнийг нь ч нотлох баримт гээд хүлээн зөвшөөрч байна.

Ийм байцаан шийтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт хууль ёсны хүрээнд эрх мэдэл хаана байсан юм бэ гэдгийг ярьсан бол шүүгдэгч нар өнөөдөр хохирогчийн талд байх ёстой байсан. Энэ гаргалгааг ойлгох ёстой. Хэрвээ Багануур ХК-ийн удирдлагууд гарын үсэг зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг буруу” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ