СХД-ийн 23 дугаар хороонд шинээр авто зам барина

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам
- Баянзүрх дүүрэг,Нарны замыг “Өгөөмөр” авто худалдааны төвийн зүүн талаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн арын гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай холбох
- Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох авто зам
- Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замыг тус, тус шинээрбарих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ