Л.Гансүх нарыг цагаатгахыг хүслээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал 10.00 цагт эхэлсэн бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж, Л.Гансүхэд таван жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан. Үүний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгч “Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл биш шүү. Тиймээс цагаатгаж өгнө үү, Амгалангаас 7 буудал хүртэл 1 тонн нүүрсийг 10 мянган төгрөгөөр хүргэсэн. Ингэж хүргээгүй бол 20-30 мянган төгрөгөөр хүргэх байсан. Улсын яллагч энэ бүхнийг ерөөсөө ярьсангүй. Энэ хэрэг хохирогчгүй хэрэг, цагаатгаж өгнө үү” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ