Л.Гансүхэд 4 жил 6 сарын ял оноолоо

Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5 хоног үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.

Улсын яллагчид Л.Гансүхэд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасах санал гаргалаа. Харин Н.Даваахүүд 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан.

Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 жилээр хасах саналыг тус тус гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, гагцхүү шүүхэд хүргэгдэн ирсэн нотлох баримтад түшиглэн дараах шийдвэрийг гаргасан байна. Ингээд Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, 2 сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэр гаргалаа. Мөн Э.Даваахүүг торгох ялаас зайлсхийвэл хорих ял болгож өөрчилнө гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Л.Гансүх нараас 2 тэрбум гаруй төгрөгийг гаргуулж, "Багануур" ХК-д нөхөн төлүүлэхээр боллоо.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулахын өмнө “Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан Б.Мөнгөнтуяагийн үг олныг цочирдуулсан гэхэд болно. Тэрээр шүүх танхимд нулимс дуслуулан байж, ийн өгүүлсэн юм.

Б.Мөнгөнтуяа: Ямар ч мэдлэггүй шинжээч, прокуроруудаас ичиж үхмээр

Намайг Гансүхийн эхнэр Уранчимэгийн дүү гэж цоллож хамаатуулж яллаж байгаа. Би Батцэнгэл овогтой Мөнгөнтуяа. Миний аав тэнд зогсож байна. Ядаж миний овгийг зөв биччихээд намайг яллаач та нар. Намайг гэрээ танилцуулсан, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч танилцуулаагүй, хэнтэй ч гэрээ байгуулаагүй. Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр гарын үсэг зурснаараа яллагдаж байна.

Тухайн байгууллагын өөрийнх нь гэрээний драфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна. Гэрээн дээр 20-30 жил компанийг удирдаж яваа хүмүүс хувь хорогдлоо тооцолгүй гарын үсэг зурсан дээр би гэнэт гарч ирээд хорогдол гаргах зүйл дээр гарын үсэг зурсан гэнэ. Хамаатан садангаар нь холбоод яллаж байна. За яахав. Тэр гэрч энд түмний шившиг болоод л зогссон шүү дээ. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй байна. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авчрахгүй байна. Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа, зохиомол учраас ярьж чадахгүй байгаа юм.

Та хоёр компанийн ашгийг Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг гэдэг хүнээс асуугаад байсан. Надаас асуугаагүй. Яагаад гэвэл та ойлгоогүй, асууж байгаа зүйлээ мэдэхгүй байгаа юм. Би наад санхүүгийн юмыг чинь хийсэн. Би гаргасан юм. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Тайлан баланс уншдаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаа хүмүүсээ ойлгож байх ёстой. Өссөн дүн гэж мэддэггүй. Ичмээр. Ичиж үхмээр. Батжаргал прокурор ярьж байгаа юмаа ойлгохгүй. Ингэж ярьж байгаа хүн, хүн яллаад байж байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой.

Би үнэн зөвөөр хийчихээд үнэн зөвөөр шүүлгэж чадахгүй шүүгдэж 7.5 жил сонсоод байж байна. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон. Эрхэм шүүгч нараа, үнэн зөвөөр шүүгээд өгөөч...

Тэрээр ийн шүүх танхимд өчсөн юм. Үүний дараа жиргээчид нягтлан бүсгүйг өмөөрч, ийн жиргэлээ. Жиргээчид “Нягтлан бүсгүй Монголын шүүх, төрийн үнэн дүр төрхийг нулимсаараа илчиллээ” хэмээсэн.

JB ‏ @Baterdene7070 17h17 hours ago

Мөнгөнтуяа маш зоригтой өөртэй итгэлтэй бүсгүй байна даа.Ажилдаа эзэн болсон бүсгүй бн Ийм ня - бо манайд хэрэгтэй бн

Demberel Sambuu ‏ @Demberel_S 17h17 hours ago

Munguntuya gedeg busgui mngliin xuuli shuuxiin bguudiin ylzraliig nudneesee nulims ursgan bj ilchilj bna...

Tulga Gandavaa ‏ @iTulga 17h17 hours ago

"Энэ улс төр чинь арай хэтэрч байна" - Ёстой л үнэн үг хэллээ дээ

Demberel Sambuu ‏ @Demberel_S 17h17 hours ago

Munguntuya unexeer mundag yrij bnadaa

Цацаа ‏ @Tsatsaa7 17h17 hours ago

Үнэн голоосоо хийгээгүй хэрэгтээ хэлсэн хэрэг үүрэх гж бга гомдолтой хүний үг

Өндөрхаан ‏ @Erdenejargal1 17h17 hours ago

Бут ниргэж бн. АТГ. яллагч 2. Шинжээч нарыг

Б.Ганчимэг сэтгүүлч ‏ @ganchimeg6163

Ийм нягтлантай болохсон.

БАТ ИНЖЕНЕР ‏ @batengineer 23h23 hours ago

өсвөр насны хүүхэдтэй залуус их бухимдалтай бн. тэд хүүхдүүдийнх нь маргааш алхаж орох нийгмийг бусниулж байгаа улс төрчдийг үзэн ядаж бн

Mr. Citizen ‏ @NinjbatL 17h17 hours ago

Б.Мөнгөнтуяа мундаг бүсгүй байна.Зөв ч бай, буруу ч бай өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Манайхан ч аймхай шүү.

Mr. Citizen ‏ @NinjbatL 17h17 hours ago

Яллагчид яллах тактиктай бдаг. Энэ ня-бо хүүхний хэргийг хэрэгсэхгүй болгосон чигээр нь орхих ёстой бсан бна. Ялын дүгнэлтийг нам нурааж бна.

Б.Сүхбат ‏ @busukhee 17h17 hours ago

Өндөрөө авсан хэрэг дээр нээлттэйгээр ингэж чичирч бгаам энгийн мануус дээр хаалттайгаар яах бол.

Цогоо гуай нь ‏ @TsogtgerelB 17h17 hours ago Mongolia

УЕПГ-ын орлогч Г.ЭРДЭНЭБАТ аар бахархаж ямар мундаг прокурор вэ гэж бодож байлаа . Гэтэл энэ 2 прокурорыг хараад ой гутав

Navchaa ‏ @d_navchaa 17h17 hours ago

нябо мөнгөнтуяа: -над шиг жирийн нябог хэн тоож гэрээнд гарын үсэг зуруулах вэ, би багануурынханд компаниа танилцуулах нь бүү хэл очоочгүй

Л.ТЭМҮҮЖИН ‏ @ltemuujin 17h17 hours ago

Ичиж үхмээр шүүх хурал болж байх юмаа. Энэ прокурор, шинжээчид нтрын өмнөөс ичээд байх юм. Төрийн алба ийм арчаагүй байх гэж!!

batsaikhan ‏ @chbatsaikhan 18h18 hours ago Mongolia

АН ялзарсан гдэг нь харагдаж бн ш дээ Өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд АТГ прокурор нарыг гар хөл болгож

СЭТГЭГДЭЛ БИЧИХ