БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хэ Хуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Оюуны өмчийн салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээр байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хэ Хуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзав. Цаашид мэдээлэл туршлага солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ