Онцгой байдлын ажилтан согтуудаа сум алдсан байж болзошгүй гэнэ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албан хаагч сураггүй алга болсон ч ой дотроос буудуулж амиа алдсан байдалтай байхад нь олсон талаар мэдээлсэн. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж хэрэг хэзээ гарсан, ямар шалтгааны улмаас ийнхүү онцгой байдлын албан хаагчийг буудаж хөнөөн ойд хаясныг илрүүлэхээр ОБЕГ, ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм. Тэгвэл хэргийн газарт цагдаагийнхны хийсэн анхны үзлэгээр талийгаач өөрийгөө буудан хөнөөсөн байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргаад буй гэнэ. Учир нь талийгаач хэрэг гардаг өдөр ажлын байрандаа архи уусан бөгөөд албаны буу оролдож байгаад сум алдсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ