Зарим замыг хаалаа

Өчигдөр 23.00 цагаас эхлэн III, IV хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш буюу "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Мөн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 километр авто замын хөдөлгөөнийг өчигдөр оройн 22.00 цагаас эхлэн хаажээ. Тиймээс зорчигч та бүхнийг автомашины хөдөлгөөнд оролцохдоо зөв замыг сонгон зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэлх 1.4 километр авто замыг маргаашнаас хэсэгчлэн хааж, энэ хэсгийн замыг засварлахаар төлөвлөсөн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ