ДОЗ ПЛАС Энтертайнмент-н бүтээл "Элэг Нэгтэн" УСК-ы албан ёсны постерууд гарлаа

"Амьдрах тасалбар", "Дурласаны маргааш","Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтэртаймэнт энэ удаа 10.02-нд албан ёсоор шинэ уран бүтээл "Элэг нэгтэн" УСК-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Тус киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажилласан байна.
“ДОЗПЛАС” энтертаймэнтынхан “Шилдэг продюсер” хийж чаддагаа баталж кинондоо 70 сая хүн амтай Тайланд улсын “жинхэнэ од” болсон шилдгийн шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг тоглуулсан гэнэ. "Doz Plus" энтэйртаймэнт,"Me Monwichit Production", "Spear" production хамтран бүтээсэн "Элэг Нэгтэн" уран сайхны киноны албан ёсны трэйлэр өнгөрсөн долоо хоногт албан ёсоор цацагдсан. Тэгвэл өнөөдөр тус киноны албан ёсны постеруудыг таньд хүргэж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ