Автомашин ачилтыг түр зогсоожээ

Нийслэлийн иргэдийг нэн тэргүүнд бухимдуулж, ихээхэн шүүмжлэл дагуулсан ажлын нэг бол автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж эхэлсэн явдал.

Хэдийгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад үр дүнгээ өгсөн ажил гэж албаныхан дүгнэж байгаа ч иргэд улаан цагаандаа гарсан дээрэм, зөвшөөрөлтэй хулгайн үйл ажиллагаа гэх нь бий. Тэгвэл хэл ам дагуулсан энэ ажил есдүгээр сарын 1-нээр түр хугацаагаар зогсоод байгаа юм байна.

Учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон аж.

Гэхдээ цаашид нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байжхэрэгжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ