“Намрын ногоон өдрүүд” эхэллээ

“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд" энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд болох бол 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд зохион байгуулагдана.

Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд "Мишээл экспо" төвд болох “Намрын ногоон өдрүүд-2015”-ын үеэр шилдэг ногоочдыг тодруулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ