Даниэл Коржоновын алжаал тайлах зургуудаас

Гэрэл зурагт багаасаа сонирхолтой ч физикч мэргэжлийг эзэмшсэн Даниэл Коржонов олон гайхалтай газраар аялжээ. Тухайлбал 2007 оноос хойш Франц, Итали, Ирланд, Шотланд, Япон, Шинэ Зеланд болон Гренланд зэрэг орны байгалийн давтагдашгүй сайхныг гэрэл зургийн дурандаа буулгасан юм.

Ялангуяа дөрвөн улирлын өнгө төрх өвөрмөц онцлогийг буулгахыг хичээдэг тэрээр ууланд авирч жуулчдад хөтөч хийхээс гадна аялал жуулчлал танин мэдэхүйн Continent Expedition Magazine - ийн эрхлэгчээр ажилладаг.

Тэрээр ихэнх цагаа жуулчдын хамт Норвегийн Лофотен арал болон Италийн Тосканад өнгөрүүлдэг. Өнгөрөгч долдугаар сард Гренландаар аялсан бол одоо Канадаар аялж яваа ажээ.

Хэрвээ түүний ахалдаг аяллын экспедицтэй нэгдэж цэнхэр дэлхийнхээ нэгээхэн хэсгээр аялахыг хүсвэл хамгийн багадаа $2850 ам.доллартай байх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ