Онцгойгийн албан хаагч бусдад хорлогдсон нь ташаа мэдээлэл гэв

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албан хаагчийн буудуулсан цогцсыг ойгоос олсон талаар мэдээлсэн. Хэргийн газарт цагдаагийнхны хийсэн анхны үзлэгээр талийгаач өөрийгөө буудан хөнөөсөн байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргаад буй гэнэ. Учир нь талийгаач хэрэг гардаг өдөр ажлын байрандаа архи уусан бөгөөд албаны буу оролдож байгаад сум алдсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Харин ЦЕГ-аас уг хэрэгт албан ёсны мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Мэдээллийн зарим вэб сайтуудад Сэлэнгэ аймагт Онцгой байдлын газрын ажилтан зориуд бусдад хорлогдож амь нас нь хохирсон тухай ташаа мэдээллүүд гарч байна. Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад нийгэм, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн худал, ташаа мэдээлэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөмж, анхааруулж байна" гэжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ