Тоодон дээл эртний ахуйг түүчээлсэн буган дүрсээр чимэглэгдлээ

“Бумбын Улаан Хонгор” ХХК-ийнзүгээс “Хүү төрлөө..,” Үндэсний брэндийн нэрийн бүтээгдэхүүн болох Тоодон дээлнийхээ загварыг шинэчлэн танилцуулж байна. Эрхэмсэг хэрэглэгч таны үрс энэ цагаас хойш эрт цагийн өвөг дээдсийнхээ үүх түүхийг өгүүлэх “сүглэх ёсон” дор урлагдсан манай нэрийн бүтээгдэхүүн тоодон дээлээр гангарах боломжтой боллоо.

“Тоодон дээл” нэрийн бүтээгдэхүүнээ бид бэлгэдэлт чанарыг нь илүү өргөн дэлгэр болгох үүднээс эртнээс нааш хувь хүний нийгэм дэх нэр хүнд, урт удаан наслах бэлгэ, хүнс, ахуйн хэрэглээний өр өгөөжийг илтгэсээр ирсэн буган дүрсээр чимэглэн урласан болно.

Дашрамд сонирхуулахад, Монгол орны өргөн уудам нутагт элбэг тохиолддог хадны зураг дэлхий дахинаа “Уран зургийн галерей” хэмээн үнэлэгддэг. Уг галерейд бугын зураг олон байх ба нүүдэлчдийн аж ахуй, шүтлэг, нийгэм, ертөнцийг үзэх үзлийг танихад ихээхэн чухал үүрэгтэй юм.

Бугын зураг баатар эрсийн хөшөө хэмээгддэг буган хөшөөн дээр урнаар сийлэгдсэн байдаг нь тэдний эр зоригийн илэрхийлэл болж, улмаар шүтлэгт амьтан болж байсныг илтгэдэг билээ. Хүрэл зэвсгийн үед бугыг хүндэтгэх үзэл хүчтэй байсны илрэл нь буган хөшөө юм.

Буган хөшөөнд бугыг ихэвчлэн тэнгэр өөд тэмүүлсэн байдлаар урнаар дүрсэлсэн байдаг. Ингэхдээ бугыг сүргээр нь хажуугаас харж ихэд гоёмсогоор урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуй бөндгөр хондлойтой, богинохон сүүлтэй, урт нарийн хөлтэй, хоншоорыг шувууны хошуутай адил урт нарийн, эврийг хээ угалз мэт олон салаалуулан ар тийш нурууг дагуулан налуулж дүрсэлсэн байх нь бий. Энэ нь эргээд хувь хүний сүлд хийморь хүчтэй оршихуйн бэлгэдэл болдог билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ