Интерполоор дахин нэг монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ

Интерполоор Монгол Улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл дахин нэг иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат Тогашбай овогтой Еркинийг эрэн сурвалжилж эхэлжээ. 1985 онд төрсөн өдгөө 27 настай Еркин нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байна. Ийнхүү Монгол Улсын долоон иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэллээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ