Цукерберг дүрвэгсдийг интернэтээр хангана

Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг дүрвэгсдийн хуаранг интернэтээр хангахад НҮБ-д тусална гэж мэдэгдсэн тухай “The New York Times” сонинд мэдээлжээ.
Хүний эрхийг хамгаалахад интернэт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Цукерберг онцлон дурджээ. “Харилцаа холбоо нь дүрвэгсдэд илүүтэй дэмжлэг авахад, гэр бүлтэйгээ холбоо тогтооход тусална” гэж тэрбээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Нью-Йорк хотноо бямба гаригт зохион байгуулсан хувийн салбарынхны форумын үеэр мэдэгдсэн байна. Дүрвэгсдийг чухам хэдийд интернэтээр хангахаа тэр дурдаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ