Хамба лам Х.Баасансүрэн ховдчуудад "Хайрлаарай" лекцээ уншжээ

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас аймаг орон нутгийн ард иргэд, залуустаа чиглэсэн олон ажлуудыг хийсээр иржээ. Хоёр өдрийн өмнө л гэхэд Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс төслийн санхүүжилтийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, Монголын Жүдо бөхийн холбоо, Ховд аймгийн Хөгжлийн Төлөө сан хамтран Баруун бүсийн Жүдо бөхийн бэлтгэлийн төвийг ашиглалтад оруулсан юм.
Тэгвэл Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Баруун бүсийн Бурханы шашинтны соёл уламжлалын төв бурхны хот мандал Ганданпунцаг чойлин хийд хамтран "Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл"-ийн хүрээнд 1080 Цэнд-Аюуш бурханыг аравнайлах ёслолын ажиллагаа өнөөдөр явагдах аж.
Энэ ёслолын ажлын хүрээнд Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн урилгаар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн Ховд аймгийн ард иргэд, оюутан залуучуудад "Хайрлаарай" лекцээ уншсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ