Хажуугаараа зөрсөн бүсгүйг илээд монгол залуу солонгост саатуулагджээ

Солонгос улсын Чүнгбүк аймагт ажиллаж, амьдардаг хорин долоон настай монгол залуу А нь бусдын биед зөвшөөрөлгүй хүрсэн хэргээр цагдаагийн газарт баривчлагдан саатуулагджээ.

Тэрбээр өнгөрсөн 27-ны өдрийн 01.30 цагийн орчим тус хотын орон сууцны нэгэн дүүрэгт явж байхдаа хажуугаараа зөрсөн Солонгос бүсгүй, 22 настай Ким-ийн биеийн тодорхой хэсгийг илж таалсан бөгөөд гэнэтийн байдалд цочирдсон бүсгүй чанга дуугаар орилон цагдаа дуудсан байна.

Монгол залуу А "Биөөрийгөө барьж чадалгүй түүний биеийг илсэн" хэмээн мэдэгдсэн ба түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: mglradio.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ