Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр Б.Бямбасайханыг томиллоо

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурав дахь гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан томилогдсон байна. “Оюутолгой” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр өмнө нь Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар ажиллаж байсан юм.
Харин Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Тэгвэл Г.Тэмүүлэнгийн оронд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гарчээ.
Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийнхүү ес дэх гишүүнээрээ Б.Бямбасайханыг томиллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ