СБД-ийн шүүхээс Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэж үзлээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газар ээлжит хуралдаанаарТЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг ажлаас нь чөлөөлсөн. Харин Ц.Нанзаддорж өөрийг нь хууль бусаар ажлаас нь халсан хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Уг гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүх хүлээн авч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хариуцагчаар татаад байсан юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал болж, шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нанзаддоржийг ажилд нь эргүүлэн тавих захирамж гаргажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ