Төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина

Төсвийн тодотголыг өргөн барих хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс Сангийн сайд Б.Болор өнөөдөртөө багтаж Их Хуралд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ.
Ингэснээр 2015 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгох болж байна. Төсвийг өмнө нь оны дараахан тодотгож байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр хүнд хэцүү байгаа. Тодотголоор зардлаа нэлээдгүй танах бөгөөд орлогоо нарийн тооцохоор зэхэж байна. Одоогийн байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900 тэрбумаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргаад байна. Ийнхүү төсөв тасалдах болсон шалтгаан нь гадаад худалдаа буюу дэлхийн зах зээл дээр уул уурхай гаралтай түүхий эдийн үнэ унаж буй явдал гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ