Б.Жаргалсайхан Л.Гүндалайг эфирт нудрав

Eagle телевиз ярилцлагын цагаараа улстөрчдийг урьжээ. Уригдсан зочид Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар. Шууд эфирийн үеэр Л.Гүндалай хэн нь царайлаг гэдгээ үзэх гэсэн үү "Бид хоёрын нүүр царай ер нь ямаршуухан юм болоо, алив нүүр амыг нь хараадхая, зэрэгцүүлээд хар даа бид хоёрыг" хэмээн Б.Жаргалсайханд наалдаж байв.

Б.Жаргалсайхан ч "Би чамаас арай царайлаг аа" хэмээн хөгжөөхийн сацуу ихэд ууртайгаар нудраад авна. Хоёр эрхмийн хөгжөөнтэй уулзалт яаж дууссаныг Eagle ТВ-ийнхэн л мэдэх бөгөөд дахиад нэг сэтгүүлчээ редакцдаа цохиулчихалгүй гаргасан бизээ.

Видеог энд дарж үзнэ үү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ