П.Даш генералыг томилсон нь хууль бус уу?

Монгол Улсын шадар сайдын ахлах зөвлөхөөр томилогдсон П.Даш генерал араасаа багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Тэрээр ОБЕГ-ын дарга байхдаа буруутгагдан 3.6 жил хоригдоод суллагдсан юм.

Тухайн үед өршөөгдөх боломжтой байсан ч “Би гэмт хэрэг хийгээгүй, намайг цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлэн өршөөл хүсээгүй талаар тухайн үедээ олон нийт гайхан шуугиж байсан билээ.

Түүнийг намуудын хоорондын зөрчлийн хайчинд хэрчигдэн, орчин үеийн хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон хүн гэж үздэг юм билээ.Хэдийгээр тэрээр ялаа өөрийн биеэр эдэлж дууссан ч, АТГ-аас түүнийг Монгол Улсын төрд томилж болохгүй гэсэн нь хууль, хүний эрх зөрчсөн асуудал юм.

Учир мэдэх хүмүүс “П.Даш шиг цэргийн шинжлэх ухааны доктор,төрийн тогоонд олон жил чанагдсан мэргэжилтний мэдлэг боловсрол, арга туршлагыг Монгол төрийн төлөө ашиглах нь зүйтэй” хэмээн ярьцгаадаг юм билээ.

Я.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ