"СОНГОДОГ-30" коллекц тун удахгүй...

"Хүү төрлөө..," Үндэсний брэнд нэг жилийнхээ ойн босгон дээр нэрийн бүтээгдэхүүнийхээ загварын тоог үнэмлэхүй өсгөж байна. Бид өнгөрсөн хугацаанд камшерин даавуу 100%-аар урлагдсан өлгий, тоодон дээл нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ удаа "Сонгодог-30" коллецийг өдөр тутмын хэрэглээнд зориулан бяцхан хэрэглэгчиддээ танилцуулахаар бэлтгэж байна. "Сонгодог-30" коллекц нь плать, пальто, жакет гэсэн гурван үндсэн төрлөөс бүрдэж буй бөгөөд энхрий үрсийн НАМАР/ӨВӨЛ-ийн гангараанд зориулан гаргаж байгаа билээ.

Орчин үеийн загварын чиг хандлагыг эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд зохимжтой байдлаар нийцүүлэх үүднээс нийтлэг хэлбэрийг нь Н, А дүрсийн агууламжтайгаар шийдсэн болно. #d3d3d3;">"Сонгодог-30" коллекц нь 0-5 насны хооронд бүтээгдсэн бөгөөд үнэт чанар, давтагдашгүй хэрэглээ болон үйлдвэрлэлийн нарийн технологи дор урлагдан, хэрэглэгчдэд хүрэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДдарж авна уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ