П.Даш генералын томилгоо хууль зүйн үндэслэлтэй

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр П.Даш генералын Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөхөөр томилсонтой холбоотой элдэв мэдээллүүд тархаад байна.

Бид Шадар Сайдын ажлын албанаас энэ талаар тодруулахад "П.Даш 3.6 жилийн ялаа өөрийн биеэр эдэлж дууссан, түүнийг тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг шүүхийн тогтоолоор хязгаарлаагүй, мөн өршөөлийн хуульд хамрагдан ялтайд тооцох хугацаа нь дууссан тул дээрх томилгоо хууль зүйн үндэслэлтэй. Монгол улсын төрийн дээд албанд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан цөөнгүй хүмүүс байдаг, түүний нэгэн адил П.Дашийн мэдлэг, туршлагыг шавхан ажиллах нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал огт биш, тэгээд ч өмч хөрөнгө захиран зарцуулдаггүй, зөвхөн зөвөлгөө өгдөг улс төрийн албан тушаалтан гэсэн тайлбарыг өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ