Иргэдийг элэгний шинжилгээнд үнэгүй хамруулж эхэллээ

Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монгол элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас” оношилгооны төвүүд хамтранажиллахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн зорилт бүлгийн иргэдэдB, C вирус, элэгний хатуурлыг тодорхойлох FibroScan шинжилгээг үнэтөлбөргүй хамруулахаар болсон байна. Энэхүү үнэтөлбөргүй шинжилгээг өнөөдрөөсэхэлж хийж эхэлсэн аж. Шинжилгээ энэ сарын 31 хүртэл хийгдэнэ.

Нийт 1000 иргэнийг хамруулна

Энэ талаар Нийслэлийн халамж үйлчилгээний газрын даргаЧ.Очирхүүгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Шинжилгээнд хамрагдах иргэдийг хэрхэн сонгож байна вэ?

- Шинжилгээндхамрагдах иргэдийг 9 дүүргээс сонгоно. Ингэхдээ өрхийн эмнэлгийнмэдээллийн санд байгаа 1-6 түвшингийн иргэдийг хамруулж байна. Нийт 1000 иргэнийг хамруулна. Хамрагдах иргэдийн тоог өчигдөр гаргаж, хамрагдсан иргэдэд эрхийн бичиг олгосон. Шинжилгээнд хамрагдах иргэд дүүрэг дүүргээр орно.Тухайлбал, энэ сарын 1-7-ны хооронд БГД-ийн иргэд хамрагдана.

-Нэг хорооноос хичнээн иргэд хамрагдах вэ?

-Нэг хорооноос 5-6 хүнийг хамруулна. Шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал нь өдөрт 35-40 хүн. Иймээс хүчин чадлаас хамаарч иргэдээ хувиарласан.

-Шинжилгээг төлбөртэй хийвэл хэд байдгийг судалж үзсэн үү?

-Шинжилгээг төлбөртэй хийвэл 70 мянган төгрөгөөр хийдэг гэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ