Ногоон гэрлээр гарч байсан хүүхдийг дайрч аминд нь хүрлээ

ХУД-ийн нутаг дэвсгэрт дөнгөж сая зам тээврийн ослоор нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Яармагийн зам буюу Сансар худалдааны төвийн урд талд “Соната-II” маркын автомашины жолооч ногоон гэрлээр гарч байсан хүүхдийг дайрч, хүүхэд газар дээрээ амиа алджээ.

Гэрчүүд хүүг ногоон гэрлээр гарч байсныг цагдаагийнханд мэдэгдсэн байна. Гэвч жолооч хурд хэтрүүлэн явснаас болж ийнхүү амь насанд нь хүрчээ.

Хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Эцэг эхчүүд бага насны үүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгааг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ