“Амгалан” амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо

Нийслэлийн гуравдугаар амаржих газар буюу “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З. Энхболд,нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, УИХ-ын гишүүдийн төлөөлөл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлагуудоролцлоо.
Тус амаржих газар нь 45 ортой жилдээ 6000 эх төрж 10000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан бол өнөөдөр Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар тохижуулж 9000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортойгоор 220 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай, хүчин чадлын хувьд 3 дахин нэмэгдэж, эмнэлэг ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой 7 давхар төрөх эмнэлэг болонөргөжиж үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.
300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт 150 ортой тус амаржих газар ашиглалтанд орсноор төрөлт, нярайн тусламж үйлчилгээ, охид, эмэгтэйчүүдийн өвчлөл, жирэмслэлт нөхөн үржихүйтэй холбоотой оношилгоо, эмчилгээ сувилгаа, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээнүүдийншинэ төрлүүд нэвтэрч, нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнийчанар хүртээмж нэмэгдэж үйлчилгээний төрлүүд олшрох юм гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ