Хэнтий аймагт 125 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хүнд байна. Хэнтий аймгийн тухайд 6 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг.Энэ нь аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 96 орчим хувьтай байна гэсэн үг. Гэхдээ шинэчлэх шаардлагатай, цэцэрлэг нь нурах дөхсөн сумд ч цөөнгүй. Тиймээс эхний ээлжинд 6-7 цэцэрлэг барих, шинэчлэх шаардлагатай гэж байлаа. Мөн Хэнтий аймагт 125 хүүхэд цэцэрлэгтэй болсноос гадна нэгдүгээр багийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах шинэ багийн хөгжлийн төвтэй боллоо. Хотынхоо төвөөс баруун урагшаа алслагдмал оршдог энэ баг 8000 гаруй хүн амтай. Тэд зөвхөн хорооны тодорхойлолт авахын тулд хотын төв ордог байсан. Харин одоо өрхийн эмнэлэг, цагдаа, багийн удирдлагууд нэг дор байрладаг болжээ. 2015 онд Хэнтий аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.7 тэрбум төгрөгөөр 21 барилга, 120 сая төгрөгөөр дөрвөн барилгын их засварын ажлыг гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ