Авто худалдааны цогцолбор энэ сарын 4-нд нээлтээ хийнэ

Хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлд ил задгай автомашины худалдаа эрхлэж буй ченжүүдийг "Авто худалдааны цогцолбор" руу нүүлгэхээр болсон. Үүнтэй холбогдуулан авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт энэ сарын 4-нд нээлтээ хийхээр болжээ. Авто худалдааны цогцолборт эхний ээлжинд 6000 гаруй автомашиныг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах юм байна. Одоогоор 6000 гаруй зогсоолоос 1200-г нь 400 иргэн худалдан авсан аж.

Цогцолборын дотоод тохижилтийн ажлыг хийж дуусгаснаас гадна 26 цайны газар, 5 ариун цэврийн газар, хүнсний мухлагийг ажиллуулахад бэлэн болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ