​Татварын орлого 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ

Төсвийн алдагдлын хэмжээ өнгөрөгч есдүгээр сард 867.3 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх сарын хувьд төсвийн алдагдлыг 700 гаруй тэрбум төгрөг гэсэн үзүүлэлтгарсан бол сарын хугацаанд ийнхүү тэлэв.

Татварын орлого есдүгээр сард 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Тодруулбалнэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Үүнтэй зэрэгцэнэкспорт, импортын үзүүлэлтбуурсан байна. Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Импорт өмнөх сараас 8.3 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэдгийг албаныхан тодотголоо. Харин гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есөн сард ашигтай гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ