“Усны засаглал” илтгэл Төрийн ордонд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар,"Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл болон Олон Улсын зарим байгууллагуудтай хамтран “Усны засаглал” илтгэл тавих ажиллагааг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.

Өдгөө усны нөөц, хэрэглээ ямар байгаа, цаашид энэ талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар ус судлалын Доктор, профессорууд илтгэл тавих бөгөөд холбогдох төрийн албан тушаалтнууд, ОУ байгууллагуудын уригдсан зочид төлөөлөгчдөөс гадна холбогдох байгууллагууд, сонирхсон иргэд нийлээд 1000 орчим хүн оролцох юм байна. Дашрамд дурьдахад, илтгэлийн үйл ажиллагааг МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ