Төрийн банкыг хувьчилна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3 хувь, 2017 онд 0 хувьтай байхаар тус бүр заасан юм.
Энэ үеэр гишүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар улсын төсөвт нийт хэдэн төгрөгийн татвар бүрдүүлэхээр төллөж буй болон төрийн банкны хувьчлалаар хэдэн төгрөг олохоор төлөвлөсөн бэ гэдгийг сонирхож байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ