Төв замуудыг хаана

Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён ИОАХИМ ГАУК, эрхэмсэг хатагтай ДАНИЕЛА ШАДТ нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар тэрбээр энэ сарын 14-16-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх юм байна.

Зочны айлчалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингийсийн өргөн чөлөө, гэх мэт замууд тодорхой хугацаанд хаагдах тул жолооч та бүхэн дээрх 2 өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ