Хүүгийн тасарсан толгойг биетэй нь залгажээ

Австралийн эмч нар 16 сартай Жексон Тейлор хүүгийн амийг аварч чаджээ. Тэр хүүгийн толгой автын ослоор биеэсээ бараг салсан байлаа. Эмч нар ихээхэн өөдрөг итгэлтэйгээр ирээдүйд тэр хүүг бүрэн бүтэн амьдралтай хүн болж чадна гэж байгаа ажээ.

Жейсон Тейлор түүний 9 настай эгч ба эх нь явсан машин нэлээдгүй хурдтайгаар эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн байна. Хүүгээс бусад бараг бүх зорчигчид хөнгөн гэмтэлтэй өнгөрсөн бол хүү үхэл амьдралын зааг дээр байв. Эмнэлэгт хийсэн үзлэгээр хүүгийн толгон яс нь их биенээсээ бараг салсан байлаа. Ийм ослууд бүгд үхлээр төгсдөг бол харин хүүг аз ивээж, Австралийн нуруу нугасны мэс заслын эцэг гэж нэрлэгдсэн Жефф Аскин эмчийн гарт оруулжээ.

Нуруу нугасыг сэргээн засах мэс засал зургаан цаг үргэлжлээд амжилттай болов. Одоо Жексоны бие сайн байгаа ба зөвхөн толгойг нь ачаалалтай байлгахгүйн тулд тусгай бэхлэх хэрэгсэлд байлгаж байна. Түүний хэдэн долоо хоногийн дараа эмнэлгээс гаргана гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ