16-ныг хүртэл зарим замыг хэсэгчлэн хаалаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийнөргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.

Энэ сарын 14-нийөдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 375 дуудлага мэдээ мэдээлэлхүлээн авснаас зам тээврийн ослын228 дуудлага бүртгэгдэв. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ