“Унадаг дугуйтай Улаанбаатар” болно

Монголын Залуучуудын холбооны"Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. “Унадаг дугуйтай Улаанбаатар” намрын дугуйн парад 3 дахь жилдээ зохиогдож байгаа аж. Энэхүү парадэнэ сарын 17-нд 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад 1000 орчим дугуйчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэдспортоор амьсгалж,гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалахтаатай боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байгаа аж. Энэ удаагийн парадыг МЗХ, Сannondale дугуйн дэлгүүр, Залуу дугуйчин клуб хамтран зохион байгуулах бөгөөд залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ