Энэ өдөр Жавахарлал Неру таалал төгсчээ

Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагчдын нэг, тусгаар тогтносон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру 1889 оны арваннэгдүгээр сарын 14-нд Аллахабад хотод намын удирдагчийн гэр бүлд төржээ. Хүү Харроугийн англи сургуульд сурч, Кембрижид боловсролоо үргэлжлүүлсэн байна.

Их сургуультөгссөнийхөө дараа Жавахарлал эх орондоо эргэн ирж, Махатма Гандийн үзэл бодолд тулгуурлан, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд идэвхийлэн оржээ. Неру нийтдээ 10 гаруй жил шоронд хоригдсон байна.

1927 онд Энэтхэгийн Үндэсний конгресс намын дарга, 1946 онд Энэтхэгийн түр засгийн газрын ерөнхий сайдын орлогч болж, харин тус орныг тусгаар тогтносны дараа засгийн газрыг тэргүүлж, гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна.

Дотоод бодлогодоо Неру социалист орнуудыг баримжаалж, эдийн засгийн улсын секторыг бэхжүүлж, зэвсэглэл, эрчим хүчний салбарт төрийн монополит эрхийг тогтоожээ.

Гадаад бодлогодоо Неру цэрэг-улстөрийн эвсэлд төвийг сахих зарчим баримталж, гэхдээ Түвдийн нутаг дэвсгэрээс болоод Хятад улстай маргалдсаар байжээ. Гэсэн ч америкчуудыг энэ мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслахыгсанал болгоход, Неру төвийг сахин, уг саналыг хүлээжаваагүй байна.

Тэр ЗХУ-ын талд бас ороогүй ч, тус улсаас эдийн засгийн тусламж авахаас татгалзаагүй юм.1954 онд Неругийн томъёолсон энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим сүүлд нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний үндэс болсон билээ.

Жавахарлал Неру 1964 оны тавдугаар сарын 27-нд Дели хотноо таалал төгсчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ