Германд суугаа Элчин сайд мөнгө угаасан байжээ

Европын холбооны гишүүн нэгэн улсад Монгол Улсаас суугаа Элчин сайдын алба хашиж буй эрхмийг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл уг эрхэм ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж байжээ. Тодруулбал, түүний данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн байна.
Нэгэнт мөнгө угаасан нь нотлогдвол түүнийг үүрэгт ажил буюу элчин сайдынх нь албан тушаалаас чөлөөлж цагдан хорьж шалгаж эхлэх аж.
Түүний хэрэгт холбогдсон манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтанг бид эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ