Шүүгчдийн цалингийн санг 35 хувиар бууруулахыг эсэргүүцэв

Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Тэрхүү хуулийн төсөлд төрийн өндөр дээд алөан тушаалтан буюу төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудал тусгагдсан байгаа билээ. Үүнд Шүүгчид ч бас хамаарч буй.

Тэгвэл "Шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцсоныг шүүгчид эсэргүүцэж байна. Тэд "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна" хэмээн эсэргүүцлээ илэхийлж байгаа ажээ. Энэхүү "шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө бүхий тулгамдсан асуудал учир"Монголын шүүгчдийн холбоо" ТББ Олон улсын шүүгчдийн холбоонд хандахаа мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ