"Барса"-гийн толгойлсон хэсэг ширүүн өрсөлдөөнтэй байна

Аваргуудын лигийн гуравдугаар тойргын тоглолтууд өнгөрсөн шөнө явагдсан билээ. Эдгээр тоглолтуудаас "Е" хэсэгт өрсөлдөж байгаа "Байер Леверкузен" болон "Рома" клубуудын тоглолт маш өрсөлдөөнтэй явагдлаа. Шүүгчийн шүгэл дуугарахад тоглолтын харьцаа 4-4-өөр өндөрлөлөө.

Өчигдөрийн тоглолт хөгжөөн дэмжигчдийг үнэхээр "галзууруулж" байсан юм. Тоглолтын эхний 4 болон 19 дэх минутад "Байер"-ын шинэ цэрэг Чичарито хоёр гоол оруулж тоглолтыг тэргүүлж байсан ч "Рома"-гийн лидерДаниель ди Росси 29, 38 дахь минутад дубль хийж онооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар хоёрдахь хагаст "Рома" довтолсоор М.Пьянич 54, И.Фалгуе 73 дахь минутад гоолдож тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Эцсээ хүртэл тэмцдэг Германчууд бууж өгсөнгүй К.Кампл 84, А.Махмеди 86 дахь минутад гоолдож тоглолт тэнцсэн.

Тоглолтын үр дүнд "Байер Леверкузен" Е хэсгийн 4 оноотой хэвээр хэсгийн 2-т бичигдсэн бол Рома 2 оноотой хэсгийн сүүлд бичигдсэн байна.

Харин "Барса" Иван Ракитичийн хоёр гоолоор багаа ялалтад хүргэсэн юм. Энэ хэсгийн үлдсэн тоглолтууд тун шүрүүн өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ