Улс төрийн Politik.mn сайт нээгдлээ

УИХ-аар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, улстөр донсолж буй энэ халуун өдрүүдэд Монголын хамгийн отгон www.politik.mn мэдээллийн сайт уншигчдад мэдээллээ түгээж эхэллээ. Монголын улс төрийн амьдралын бүхий л үйл явцыггэрэл, сүүдэртэй нь олон нийтэд илчлэн дэлгэх, өөр өөр байр суурийг эсрэгцүүлэн харуулах зорилготой шинэ сайт улс төрийн анхны төрөлжсөнмэдээллийн хэрэгсэл гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгарахыг зорьж буй юм байна.

Тус сайтыг Монголын хамгийн олон уншигчтай www.news.mn сайтын тоймч, нийтлэлчээр ажиллаж байсан З.Боргилмаа нарын сэтгүүлчдийн баг санаачлан байгуулжээ. Шинэ сайтын мэдээлэлтэй танилцах бол www.politik.mn хаягаар хандах боломжтой. Тухайлбал, өнөөдрийн онцлох сэдэвтээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар хөндөн бичсэнийг ЭНЭХҮҮ холбоосоор дэлгэрүүлэн уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ