Сар бүрийн 1, 7, 20-ныг архигүй өдөр болгожээ

Багануур дүүргийн засаг дарга ирэх сарын нэгнээс эхлэн сар бүрийн 1, 7, 20-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх захирамж гаргалаа. Багануур дүүргийн хэмжээнд архидан согтуурах явдал дорвитой буурахгүй, дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг юм байна. Иймээс тус дүүргээсэнэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ