Айлчлалтай холбогдуулан автозам, зогсоолуудыг чөлөөлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийхтэй холбогдуулан төрийн ордны ойролцоох зам, зогсоолуудыг чөлөөлж эхэлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр, айлчлалын хүрээнд ямар нэгэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурахгүй юм байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ