Танихгүй гэдэг хүнтэйгээ хамт явна

Төрийн банкин дээр байдаг МИАТ зэрэг төрийн өмчит компаниудын дансуудад хөдөлгөөн гарч байна гэсэн мэдээлэл Төрийн өмчийн хороонд ирэх болсныг ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Санхүү эдийн засгийн газрын дарга Д.Дагвадорж нараас асуухад Зам, тээврийн сайд М.Зоригт чиглэл өгсөн гэдгийг “МИАТ” ТӨХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Н.Одмөнх хэлж, мөн ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа ч үүнийг баталж “Сүүлийн үед манай сайд Голомт банкаар үйлчлүүлэх чиглэл өгч байгаа. Бусад банкуудыг бараг хаахад хүрээд байна” гэсэн байдаг.
Мөн Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж Зам, тээврийн сайд М.Зоригтод албан тоот илгээж Төрийн банкинд дэмжлэг үзүүлж, МИАТ зэрэг төрийн компанийн дансыг Голомт банк руу шилжүүлэхгүй байхыг “хичээнгүйлэн хүсч” байгаагаа уламжилсан байдаг.
“МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан гэнэт тэтгэвэртээ гарч ажлаа өгснийхөө маргааш дээрх явдлыг үнэн гэж баталсан ч М.Зоригт сайд л “ор үндэсгүй гүтгэлэг” гэж цахим хуудаснаа няцаасаар буй. Тэр ч байтугай “Танихгүй, уулзаагүй, утас юуг нь мэдээгүй” хэмээн мэлзсэн хариу хэлнэ билээ. Тэгвэл 2015 оны аравдугаар сарын 16-нд Зам тээврийн яаман дээр Н.Одмөнхтэй хамт яваа гэх зураг нь олон нийтэд ил болов.
Н.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ