Улаанбаатарт 8-10 хэм дулаан

2015 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна,. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ