Оросын нисгэгчид Сирийн газар нутгийг сайн мэддэг болжээ

Оросын нисэх бүлэглэлийн багууд Сирид тактикаа өөрчлөн байлдааны ганцаарчилсан нислэг хийж, хэд хэдэн цэгүүдэд цохилт өгөх боллоо гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Өмнө нь бид хос онгоцоор довтолгоон явуулдаг байсан бол манай нисгэгчид газар, нутгийг сайн мэдэх болсон учраас ганцаараа нислэг хийн хэд хэдэн байгууламжуудад цохилт өгч байна гэж генерал хэлэв.

Конашенков хэлснээр, аравдугаар сарын 22-нд Оросын онгоцнууд террористуудын 72 байрлалд цохилт өгөн байлдааны 53 нислэг хийжээ. Идлиб, Алеппо, Дэйр-эз-Зор, Дамаск, Хама, Латакия мужуудад цохилтыг хийсэн байна. Оросууд кассетын бөмбөг хэрэглэж байна, энгийн хүмүүс тэдний довтолгооноос хохирсон гэдгийг генерал үгүйсгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ