Орхон, Дарханы багууд цомын төлөө өрсөлдөнө

21 аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр Спортын ордонд болж, Дархан-Уул, Орхон аймгийн багууд өрсөлдөгчөө хожиж, финалд шалгарчээ. Орхон Сүхбаатар аймгийн багийг 72:63, Дархан-Уул Төв аймгийн багийг нэмэлт цагт 97:87 онооны харьцаагаар хожсон байна.
Өнөөдөр хүрэл медалийн 17.00 цагаас Төв-Сүхбаатар аймгийн багууд тоглох бол аваргын төлөө Орхон-Дархан-Уул аймгийн багууд тоглох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ